СЭЛЭНГЭ: Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны есдүгээр 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ИТХ-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл
ажиллагааг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс
Сүхбаатар сумын ИТХ-тай хамтран эл өдөр хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан
“Төгс баясгалант номын хүрд хийд”-д буяны ном хуруулах, хэлмэгдэгсдийн үр
хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох зэрэг ажлыг зохион байгууллаа.
Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт
нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 9
дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн
хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх
тухай УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 29 дэх жилдээ хүндэтгэн тэмдэглэж
байна.