СЭЛЭНГЭ: 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-08-21 10:06:04

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршоо хөгжүүлэх сангаас Сэлэнгэ аймгийн хоршоологчид 13 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын зээл авчээ.


Энэхүү зээл нь малчдад үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүн түүхий эдээ зах зээлд борлуулж, ашиг орлого олох боломжийг бүрдүүлж өгсөн байна.


Тухайлбал тус аймгийн Жавхлант сумын малчид идэвхтэй оролцож,  өнөөдрийн байдлаар 700 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг авч, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. 


Хоршооны малчид ярихдаа үндэсний өв соёл шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өндөр ашиг орлого олох боломжийг Шинэ хоршоо хөдөлгөөн бидэнд олгосонд баяртай байна гэв.  



Холбоотой мэдээ