Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Чингис хаан Үндэсний музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-08-02 21:35:34

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй.


Айлчлалын хүрээнд эрхэмсэг хатагтай Виола Амхерд болон  албаны төлөөлөгчдийг  Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус музейн хаалганы гадна талбайд угтан авч, музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ. 

Хүндэт зочин музейн танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, Чингис хаан Үндэсний музейн "Хүндэт дэвтэр"-т талархсан сэтгэлийн үгээ бичин, гарын үсгээ зурж үлдээсэн нь түүх болон үлдэв.





Холбоотой мэдээ