УИХ-ын Намрын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Намрын ээлжит чуулганыг 10 дугаар сарын 11-18-нд түр завсарлуулах шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гаргасан байна.
УИХ дахь МАН болон АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны Төсвийн тухай хуулийн төслийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж санал хүсэлтийг нь сонсох зорилгоор ийн завсарлуулж байгаа аж. Мөн завсарлагын хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг УИХ-ын төсвийн байнгын хороонд даалгав.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ