Төрийн албаны тусгай шалгалтыг маргааш авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын долоон сул орон тоонд 10 иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа.
Бүртгэл нь баталгаажсан 10 иргэн Төрийн албаны зөвлөлөөс
тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгч өрсөлдөнө. Тусгай шалгалт Яармаг дахь
нутгийн захиргааны цогцолборт маргааш
12:00 цагт эхэлнэ.
Нийслэл, дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим
агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын
арван сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд
хүргүүлсэн. Бүртгэл
зургаадугаар сарын 24-ний 09.00 цагт эхэлж, энэ сарын 8-ны 17.00 цагт дууссан. Шалгалтад найман сул орон тоонд
13 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.