Архины хэрэглээг бууруулах сарын аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийн зонхилох хэсэг нь Мөрөн суманд, тэр дундаа архидан согтуурсны улмаас гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсээр байгаа аж.
Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, захиргааны зөрчил, архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих хяналт, нийгмийн хариуцлагыг сайжруулах зорилготой архины хэрэглээг бууруулах сарын аяныг зарлаад байна. Аяны хүрээнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилдэг газрууд, архи хэтрүүлэн хэрэглэдэг зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйлчилж архины хэрэглээг бууруулахыг зорьж Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэнэ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ

Австралийн томоохон компаниудад CO2-ын ялгарлаа бууруулахыг үүрэг болгосон хуулийг баталжээ
24 минут

ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийн зээлээр 100 ажлын байрыг хадгалж, шинээр 230 гаруй ажлын байрыг нэмэгдүүллээ
3 цаг