Инфляцын түвшин 5.6 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-18 09:56:48

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр инфляцын түвшин энэ оны эхний таван сард 5.7 хувьтай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурчээ.

Бараа, бүтээгдэхүүний үнийн түвшингийн өсөлтийн хурд саарч байна. Улирлын байдалтай холбоотойгоор сүү, сүүн бүтэгдэхүүн, цагаан идээний үнэ буурсан бол мөн тээвэрлэлттэй холбоотойгоор хүнсний нарийн ногооны үнэ өмнөх саруудаас буурсан талаар  ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн ахлах статистикч Д.Батсүх мэдээллээ.

 



Импортын барааны үнэ инфляцад 34.8 хувиар нөлөөлж байна.


Инфляц 5.7 хувь гарсны 2.0 нэгж буюу 34.7 хувиар хүнсний бүлгийн үнэ нөлөөлж байна. Бүлгийн дүнгээр бараа, бүтээгдэхүүний үнийг дотор нь задалж үзвэл:

  • Боловсролын үйлчилгээний зардал бүлгийн дүнгээр 16.8 хувь буюу өмнөх оны мөн үеэс мөн түвшинд өсөлттэй,
  • Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ бүлгийн дүнгээр 7 хувь,
  • Хүнсний бараа, ус, ундааны үнэ бүлгийн дүнгээр 6.7 хувиар,
  • Хувцас, гутал, бөс барааны үнэ бүлгийн дүнгээр 5.8 хувиар тус бүр өсжээ. 




Холбоотой мэдээ