Худалдаа хөгжлийн банк нэгж хувьцаанд 1030 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-08 11:05:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Худалдаа хөгжлийн банк" ХК-ийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 4 дүгээр сарын 5-ны тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Тус компани нэгж хувьцаанд 1030 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар болсон байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

“Худадаа хөгжлийн банк" ХК нь хөрөнгийн зах зээлд хувьцаагаа олон нийтэд гаргасан банкны салбарын системийн нөлөө бүхий 5 банкны нэг юм. 

Холбоотой мэдээ