ӨМНӨГОВЬ: Тооройн төгөл буюу “Шаравын чангалан"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-05 17:41:24

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрших “Тооройн төгөл” буюу “Шаравын чангалан”-гийн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

 

Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс баруун урагш 150 орчим киллометр, Монгол Улсын өмнөд хил Орвог гашууны бор толгойгоос хойш 20 гаруй киллометрт байрлах Тооройн төгөл буюу “Шаравын чангалан” гэх газар байдаг.

 

Монгол Улс, БНХАУ-ын хил хаалтгүй байсан цаг үед мал амьтан нааш цааш их нэвтэрдэг төдийгүй өмнөд хилээр ихэвчлэн бүс нутгийн малчдын тэмээн сүрэг уруудаж гарах элбэг байжээ.

 

Тухайн үед хилчин цэргүүд тэмээнүүдийг хорьж тогтоох үүрэг даалгавартай. Хил зөрчсөн мал сүргийг хамгаалж адгуулан маллаж байгаад хоёр улсын хилийн уулзалтаар хүлээлгэн өгдөг байжээ.

 

Жаал шандын заставт 1972-1975 оны хооронд Жимэдийн Шарав хэмээх шинэ цэрэг алба хаахаар Ноён сумаас татагдан очжээ. Шинэ цэрэг Ж.Шарав харуулын ээлжинд гарч байх үед нь өмнөдөөс 60 орчим тооны тэмээ хил нэвтрэн орж ирж.

 

Тэмээн сүрэг тооройн төглийн орчимд байх задгай усанд хошууран тогтож ундаалж байх хооронд хилийн застав руугаа мэдэгдэхэд хорьж тогтоож байх үүрэг өгчээ.

 

Хилийн бүс нутагт орших тооройн төглийг анх Баянхонгор аймгаас эрт цагт 100 торойн үндэс авчирч суулгаж байсан нь өнөө цагт томоохон төгөл болон өргөжсөн түүхтэй.   

 

Цэрэг Ж.Шарав тооройн төглийг ашиглан моднуудыг тойруулан төмөр утас татаж тэмээнүүдийг хашаалан хорьж байжээ. Өдөр гаргаж шөнө нь хашин маллаж байгаад арав гаруй хоногийн дараа хоёр улсын хилийн уулзалтаар хүлээлгэн өгч байлаа хэмээн дурсан ярьж байжээ.

 

Харин тэрхүү хашаалан хорьж байсан төмөр утасны ором модонд ором болон үлдэж нутгийн хүмүүс “Тооройн төгөл дахь Шаравын чангалан хэмээх нэрээр дурсагдан үлджээ.

 


Говь цөлийн элсэрхэг хөрсөнд ургадаг Монгол орны  говь цөл Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт тархан ургадаг. Говийн бүсийн 30 орчим баянбүрдийн хүрээнд 53 мянган тоорой мод бүртгэгдсэн байна. Тоорой нь нэн ховор мод учраас Улаан номд орсон бөгөөд өндөр нь 6-10 метр, 8 зүйлийн улиасны навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд ургадгаараа онцлогтой.

 

Холбоотой мэдээ