ӨВӨРХАНГАЙ: Иргэд өмчилсөн газраа барьцаалж, 14.4 тэрбум төгрөгийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-23 13:09:37

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 онд 1682 иргэнд газар өмчлүүлсэн байна.


Тодруулбал, 654 иргэнд 41.4 га газрыг шинээр, 37 иргэнд одоо эзэмшиж байгаа хашааны 3.4 га газрыг, 691 иргэнд 44.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 35336 иргэн буюу нийт хүн амын 30.18 хувь нь хуулийн дагуу үнэ төлбөргүй газар эзэмшээд байгаа юм.


2023 онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 368 нэгж талбар шинээр бүртгүүлж, өссөн дүнгээр 16864 нэгж талбар буюу 62.96 хувь нь өмчилсөн газраа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажууллаа. Газар өмчлөх эрхээ баталгаажуулсан 3283 иргэн өмчийн газраа арилжааны банкуудад барьцаалан эдийн засгийн эргэлтэнд оруулж, 14.4 тэрбум төгрөгийн зээл авчээ.  

Холбоотой мэдээ