ӨМНӨГОВЬ: Хүүхдийн чуулганыг "Тэгш оролцоо-хязгааргүй боломж" уриан дор зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-01 08:48:49

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн  Засаг дарга, хүүхдийн зөвлөлийн тэргүүн Р.Сэддоржийн ивээл дор хүүхдийн нэгдсэн чуулганыг Даланзадгад хотноо аравдугаар сарын 28-29-ний өдөр "Тэгш оролцоо-хязгааргүй боломж" уриан дор зохион байгуулж, 15 сумын ерөнхий боловсролын 24 сургуулийн 160 хүүхэд оролцлоо.

  


Энэхүү чуулганаар хүүхдийн зөвлөлийн хоёрдугаар үеийн тэргүүнээ сонгож, мэдлэг мэдээллээ солилцох, өртөөгөөр аялж тулгамдсан асуудлаа харилцан ярилцаж тодорхойлох, үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, 2023 оны хүүхдийн чуулганы уриалгыг нэгтгэн гаргалаа.

 


Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй уг чуулган нь хүүхдүүд өөрсдөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг ханган, өртөөчилсөн сургалтаар хүүхдүүдэд илүү ойлгомжтой шинэлэг орчинд сургаж байгаагаараа онцлог бөгөөд чуулганы ерөнхий зохион байгуулалтыг Өмнөговь аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн сурагчид, сайн дурын идэвхтнүүд хариуцан зохион байгууллааЧуулганы хоёрдугаар үеийн аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр Б.Буянхишигийг олонхын саналаар сонголоо.


Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батцэцэг:

-Энэхүү чуулган нь хүүхдийн утга учиртай оролцоог дэмжих, хүүхдийн хоёрдугаар үеийн тэргүүн болон дэд тэргүүнийг сонгох зорилгоор зохион байгууллаа. Чуулганд хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд болох Өмнөговь аймгийн Улаан загалмайн холбоо, сурагчдын холбоо, өсвөрийн сайн дурын холбоод мөн хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл гэх зэрэг олон байгууллага хамрагдаж байна. 

Энэ удаагийн чуулганд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой болж байна. “Бэлтгэлтэй хүн-Итгэлтэй” ТББ-тай хамтран Даланзадгад сумын арван багийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гаргасан хуваарийн дагуу чуулганд хамрууллаа. Ингэснээрээ олон талт хүүхдийн оролцоог хангаж бүх түвшинд хүүхдийн хөгжлийг дэмжиж чадна гэж үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ