Ю.Цэдэнбалын мэндэлсэн Тун мэндийн өвөлжөөг засч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-14 18:35:46

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг энэ сарын 22-24-нд Улаангом, Давст суманд тэмдэглэх гэж байна.

Энэ хүрээнд удирдагчийн төрсөн бууц болох Тун мэндийн өвөлжөөний өнгө үзэмжийг засч сайжруулж байна. Тус өвөлжөөг анх Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн, Монгол Улсын гавъяат нэгдэлчин Д.Пунцаг гуайн удирдлагаар барьж тохижуулсан бөгөөд малын хашаа бууцыг ганц ширхэг хадаас ч оруулахгүйгээр монгол арга ухаанаар барьсан байдаг. Гэвч зах зээлийн нийгэм эхэлсэнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд тус өвөлжөө “хүйтэн сэтгэлтэй” хүмүүсийн гарт тоногдож, устаж алга болоход хүрээд байсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ