ДУНДГОВЬ: Мал төллөлт 85.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-07-06 11:50:11
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 2023 онд 1,154,438 эх мал төллөж, 1,085,296 төл бойжиж байна. Төл бойжилт 96.2 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Тус аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3,626,370 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 14.4 хувиар өссөн ба оны эхэнд 1,563,375 мал төллөхөөр байсан ч 69,611 эх мал хээл хаяж, гарсан төлийн 4.0 хувь нь хорогджээ. Мөн тус аймгийн хэмжээнд 25,940 толгой мал хорогдсон ба үхэр, ямааны хорогдол бусад малын хорогдлоос ахиу байсан ба малын хорогдол Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Өлзийт суманд хамгийн их буюу 5000-аас дээш байна.


Өнөөдрийн байдлаар мал төллөлт тус аймгийн хэмжээнд 85.7 хувьтай байгаа ба нийт тэмээний 30.0 гаруй хувь, үхэр 30.0 орчим хувь, адууны 48.0 хувь нь төллөөгүй байгаа бол бог мал төллөж дуусч байгаа аж. 



Холбоотой мэдээ