ОРХОН: ЭЕШ-ын урьдчилсан сорилыг өнөөдөр, маргааш авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-02 15:04:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 1200 сурагч төгсөж байна. Тэднийг ЭЕШ-д амжилттай оролцуулахад аймгийн ЗДТГ, БШУГ хамтран олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, ЭЕШ-ын урьдчилсан 2 удаагийн сорилд хамруулж, эхнийнх нь 4 дүгээр сарын 13, 14-нд болсон бол хоёр дахь нь өнөөдөр, маргааш болно.   

 

Орхон аймаг  2021, 2022 онд төгсөгчдөд зориулсан цахим сургалтыг зохион байгуулсны үр дүнд 2020 онд ЭЕШ-ын аймгийн дундаж оноо 507 байсан бол 2021 онд 547,55, 2022 онд 550,33 болж өссөн байна. Мөн 2022 онд шалгалтын тест засагч 20 ширхэг машиныг ерөнхий боловсролын сургуулиудад олгож, сурагчдаас төвшин тогтоох шалгалт болон бусад сорил авах, үр дүнг хурдан хугацаанд тооцох боломжийг бүрдүүлсэн юм.

 

Холбоотой мэдээ