Дэлхийн зөнгийн дэмжлэгээр хүүхдэд ээлтэй орчин бүрдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх зорилгын хүрээнд Дэлхийн зөн- ОУБ-ын Архангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь тус аймгийн орон нутгийн засаг захиргаа, боловсрол, цагдаагийн газрууд, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ЕБС болон цэцэрлэгүүд зэрэг байгууллагуудтай хамтран хүүхэд айл өрхийн сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулсаар ирсэнд нутгийн иргэд ам сайтай байна.
2014 оны аравдугаар сарын нэгнээс өнөөг хүртэлх хугацаанд аймгийн БСГ болон цэцэрлэгүүдтэй хамтран хөдөөгийн алслагдсан багийн малчин өрхийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн дунд “Шинэ алхам” хөтөлбөр хэрэгжүүлснээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 5,2 хувиар өсчээ.
Мөн 11 сургуулийн 2220 орчим сурагчид амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх харилцаа хандлагыг өөрчлөх сургалтанд хамрагдаж байна.
Орон нутгийн хүүхэд хамгааллын багийг чадваржуулах сургалтанд 110 гишүүн эрх хамгаалал -оролцооны уулзалтад 1285 эцэг эх хүүхэд оролцсон зэргээр олон үр бүтээлтэй ажил өрнүүлсэн аж. Энэ бүхний үр дүнг судалгааны аргаар тооцоход, нийт эцэг эхчүүдийн хүүхэд аюулгүй орон нутагт амьдарч байна гэж үзэж байгаа эцэг эх 79.6, хүүхэд хүчирхийлэлд өртвөл хаана хэнд хандахаа мэддэг эцэг эх 92,1 хувийг тус тус эзлэх болжээ.
Монгол Улсын хэмжээнд “Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас”-ны үйл ажиллагаа сайн сурталчлагдаж тогтвортой байдал эрс сайжирсан байна.
Архангай аймаг Л.Булган