Хөвсгөлд түймрийн эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-17 21:41:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ой хээрийн түймрийн эрсдэл ихтэй буюу аюултай түвшинд байгаа 9 сум, түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд байгаа 8 сум, бусад сум түймрийн эрсдэл бага, дунд зэрэг байна. 

Тус аймагт он гарсаар обьектын гал түймэр 21 удаа гарсан байна. Иргэд үнс нурмаа таггүй саванд ил задгай асгасан, пийшин зуух яндан эвдэрсэн, хөөлөөгүй удсан зэргээс шалтгаалан гал түймэрт өртсөн байна. Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ