Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-18 17:19:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас өрхийн Эрүүл  мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллана.

Тодруулбал, бямба, ням гарагт 12.00-18.00 цагийн хооронд ажиллах юм. Өнөөдрийн байдлаар 90-ээд хүүхэд хэвтэн эмчлүүлж байна .Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой бөгөөд нэмэлтээр 70 орчим орыг дэлгээд байна. Мөн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тусгай өрөөг гарган үзлэг хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч байна.   

Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь  ханиалгаж томуугийн шинж тэмдэг илэрсэн үед олон хүүхдийн бөөгнөрөл үүссэн Нэгдсэн эмнэлэгт ирэхгүй Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэйг зөвлөлөө. Мөрөн сумын хэмжээнд нярай буюу 2 нас хүртэлх хүүхдийг гэрээр нь очиж үзэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын Тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан онцолж байлаа.


Холбоотой мэдээ