Долдугаар сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-22 08:56:46

10.00 цагт Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн уулзалтын хамгаалалтад цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, урамшуулал олгох арга хэмжээ НЗДТГ-ын А танхимд болно.

11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд "Мэдээллийн агентлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга болон Азийн хөгжлийн банкны удирдлагууд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн Санамж бичигт гарын үсэг зурна.

14.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 466 тоотод Өмнөд Солонгосын “Emart” сүлжээ дэлгүүр МУИС-д гадаад хэлний орчин үеийн лабораторийг шинээр тохижуулж, хүлээлгэн өгнө.

18.00 цагт Choco'Lantine Coffee House-т болох Эрдэмт ТББ-ын ээлжит уулзалтад www.facebook.com болон www.amazon.com цахим хуудсанд ажилладаг Монгол залуус оролцож, туршлагаасаа хуваалцана.

Холбоотой мэдээ