ИМПАКТ төслийн техникийн зөвлөх Г.Тераса аймгийн Засаг даргатай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-11 12:36:14
Архангай /МОНЦАМЭ/. “Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь” буюу ИМПАКТ төслийн техникийн зөвлөх Г.Тераса, Төслийн зохицуулагч М.Ариунтунгалаг нар аймгийн Засаг дарга М.Батжаргалтай уулзжээ.
2020 оны 9 дүгээр сард ИМПАКТ төслийн суурь үнэлгээнд тулгуурлан төсөл хэрэгжих зорилтот сумдыг сонгосноос Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэбулган сум шалгарсан байдаг. Төсөл нь зорилтот сумдад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эмэгтэйчүүдийг чадваржуулж, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд болон үйлдвэрлэлийн дэвшилтэт аргуудыг нэвтрүүлж, байгалийн нөөцийн зохистой ашиглалтын дадлыг төлөвшүүлэх, нэмүү өртөг шингэсэн тогтвортой ноолуур бэлтгэл, органик ногоо тариалалтыг дэмжих зорилготой юм.
Төслийн багийнхан Засаг даргад хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр шимийн талаар мэдээлэл өгчээ.
Засаг дарга М.Батжаргал: Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжсэн эдийн засгийн хөгжлийн бодлогоор орон нутагт үйл ажиллагааг төрөлжүүлж, үйлдвэрлэл эрхлэх, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа төслийн ач холбогдлыг сайшааж, хугацааг сунгах тал дээр Төслийн зохицуулагч болоод багийнхныг санаачилгатай ажиллахыг хүссэн байна.
Холбоотой мэдээ