Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2025-07-17 12:06:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 17/МОНЦАМЭ/. Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ.


Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян,


Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман Бин Абдулазиз Аль-Сауд,


Кувейт Улсын Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Сабах,


Катар Улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль-Тани,


Бахрейны Хаант Улсын Хаан Хамад Бин Иса Аль-Халифа,


Оманы Султант Улсын Султан Хайтам Бин Тарик,


Саудын Арабын Хаант Улсын Хунтайж  бөгөөд Ерөнхий сайд Мухаммад Бин Салман Аль-Сауд нар баярын мэндчилгээ дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.


Холбоотой мэдээ