Сүүлийн 7 хоногт халдварын тархалт нэмэгдэж, өдөрт дунджаар 200 гаруй тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-19 13:04:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдол 21803 боллооМэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээгээр сүүлийн 7 хоногийн хугацаанд коронавирусний халдварын тархалт, өвчлөл эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.

Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг Спортын ордонд байршиж буй “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д авч байна. Мөн хөдөөгийн сумын иргэд харьяа эрүүл мэндийн төвөөр дамжуулан үйлчилгээ авч байгаа юм.  

Сүүлийн 24 цагийн хугацаанд Ховд аймгийн хэмжээнд 745 хүн коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөс 338 тохиолдол шинээр батлагдлаа. Өнөөдрийн байдлаар 1417 хүн гэрээр эмчлүүлж байгаагийн 458 нь хүүхэд байна.

Мөн эмнэлэгт 333 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнд жирэмсэн эх 47, хүүхэд 30 байна. Тэдний дунд биeийн байдал нь хөнгөн оноштой 55, хүндэвтэр 249, хүнд 29 хүн байгаа аж.  

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 48 хүн гарчээ. Ингэснээр Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо нийт 19954 боллоо. Мөн одоогоор халдварын улмаас нас баралт 24 бүртгэгдсэн юм. 


 

Холбоотой мэдээ