“Алтанзул” шүлэг хөшөөнд мөнхөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-01 17:40:46

Ардын уран зохиолч, СГЗ, зохиолч, яруу найрагч Ш.Дулмаагийн шүлэг, И.Болоожийн аялгуу "Алтанзул" дуу хөшөөтэй боллоо.

Энэхүү дууны хөшөөг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборыг түшиглэн байгуулсан бичил цэцэрлэгт хүрээлэнд босгов. “Өргөө” хамтлаг дуулан олонд хүргэсэн энэ дуу ийнхүү гэрэлт хөшөөнд мөнхөрлөө. Хөшөөний нээлтэд зохиолч өөрийн биеэр оролцсон юм. Тэрбээр, “Алтанзул  цэцэг бол мөнхийн тасардаггүй цэцэг. Нэг үр нь тасран газарт унах юм бол дахин соёолдог. Иймээс монголын ард түмэн мөнх оршихын билгэдэл болгож энэ дууг зохиосон. Ард түмэнд хүрч, та бүхний сэтгэл зүрхэнд оршиж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна” гэв.

Бичил цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулж, чийрэгжүүлэх, бялдаржуулах тоног төхөөрөмж суурилуулжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд