Завханы 9 малчин өрхийг улсын аварга малчинд нэрийг нь уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-05 16:20:33

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж "Улсын хошой аварга малчин өрх", "Улсын аварга малчин өрх", МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан төлийн эзэн", "Улсын аварга тариаланч"-ийн шагналд нэр дэвшсэн малчин, тариаланчдын материалыг хэлэлцлээ.

Шалгуур үзүүлэлтүүдийг хангасан нэг малчин өрхийг "Улсын хошой аварга малчин өрх"-д, есөн малчин өрхийг "Улсын аварга малчин өрх"-д, долоон малчныг МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан төлийн эзэн"-д, Улиастай сумын хоёр тариаланчийг "Улсын аварга тариаланч"-д тус тус нэр дэвшүүлэхээр хурлаас шийдвэрлэлээ. Эдгээр малчин, тариаланчдын материалыг холбогдох яам, газруудад хүргүүлжээ. 

Холбоотой мэдээ