Нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулснаар эзэнгүй хог хаягдал багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-27 16:42:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сум жилд гурван удаа нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж нийт 350м3 хог хаягдлыг ачуулжээ.

Нийтийн их цэвэрлэгээнд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, багийн иргэд оролцдог. Энэ жил гэхэд нийт 74 аж ахуй нэгж, байгууллагын 920 гаруй албан хаагч, 160 гаруй иргэн оролцож, нийтийн эзэмшил зам, талбай, гуу жалга голын ай сав дагуух газруудыг цэвэрлэсэн байна. Харин аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас долоо хоног бүрийн пүрэв гаргийг нийтийн эзэмшлийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэдэг өдөр болгож хэвшүүлсэн байна. Нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулснаар нийтийн эзэмшил газрын эзэнгүй хог хаягдлын хэмжээ өнгөрсөн жилээс 60 гаруй хувиар багассан үзүүлэлттэй байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Хог хаягдал тээвэрлэх 2800 рейс хийжээ

Улиастай сумын 90 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага, гэр хорооллын болон нийтийн орон сууцны 6000 гаруй айл өрхийн хуурай ба хатуу хог хаягдлын ачилт тээвэрлэлт, дарж булах ажлыг Хот тохижилт үйлчилгээний газар хийж байна.

Манай байгууллага техникийн хүчин чадал, ажиллах хүчний дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хог тээвэр үйлчилгээндээ тасралтгүй, тогтвортой ажиллах зарчмыг баримтлан ажилладаг. Энэ онд хог хаягдал тээврийн 2800 орчим рейс хийж, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас 21 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлэн ажилласан байна. Өнөөдрийн байдлаар санхүүгийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд, жигд явагдаж авлагын хэмжээ буурч, үнийн өсөлтөөс шалтгаалсан шатахууны өр төлбөртэй байна. Манайх өдөр тутам байгууллагын хэмжээнд 12-14 рейс гүйцэтгэж 100-гаас дээш куб.метр хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэж байна. Харин нийтийн орон сууцны 830 айл өрхийн 30 орчим байрны 62 орц шат, орчин тойрны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэг гэж Хот тохижилт үйлчилгээний газраас мэдээлэв.

                                                             Гудамжны гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг тогтмол хийж байна

Улиастай сумын төвийн 50 гаруй км авто зам дагуух гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг жилд хоёр удаа хийж байна.

Өнөөдрийн байдлаар автозам дагуух байрлалтай 1440 ширхэг шөнийн гэрэлтүүлгийн угсралт засвар үйлчилгээг баталсан хуваарийн дагуу хийгээд байна. Мөн 120  гэрэлтүүлэг, дамжуулах утас, 14 шитийн засвар үйлчилгээг хийжээ. Мөн энэ онд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, тохижилт, засвар үйлчилгээ болон 20 орчим км авто зам, зам дагуу орчны хог хаягдлын цэвэрлэгээ.

Замын халтиргаа гулгааг бууруулах ажилд таван хүн ажиллаж, цэвэрлэгээг хуваарийн дагуу хийж орчны хог хаягдлыг бага оврын автомашин ашиглан тээвэрлэж байна. Автозамын эвдрэлийг сэргээн засварлах ажлыг хоёр удаа хийж, бага оврын техникүүдийг ашиглан нийт 74 байршилд замын нөхөөсийг 8,7 тонн асфальтаар цутгаж хийгээд байна. Өнөөдрийн байдлаар хог ачилтын 2800 гаруй рейсээр 16 мянган тонно хог хаягдлыг дарж булах ажлыг хийсэн. Мөн төвлөрсөн хогийн цэгийн талбайн нөөцийг нэмэгдүүлж, тархсан хог хаягдлыг дарж булах, ариутгах ажлыг улирал бүр хийгээд байна гэж аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас тус тус мэдээлэв.

 

Холбоотой мэдээ