Халдварын тохиолдол буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-09 15:57:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний халдварын өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо буурч байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

24 суманд бүртгэгдэж буй тохиолдлын тоо эрс буурсан. Аймгийн хэмжээнд өдөрт 10-20 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ сарын 7-ны өдрийн байдлаар халдвар нэмж илрээгүй. Аймгийн Халдвартын эмнэлэгт нийт 50 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин коронавирусний эсрэг нэг болон хоёрдугаар тунгийн вакцинд хамрагдах явц 87 хувьтай. Гуравдугаар тунгийн хамрагдалт 42 хувьтай байна. Гуравдугаар тунгийн вакциныг хоёр тунгийн вакциндаа хамрагдсан иргэд өөрийн харьяа өрхийн эмнэлгүүдэд очиж хийлгэх боломжтой. 

Холбоотой мэдээ