Олон улсын наадамд 6 орны 46 хөөмэйч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-15 14:56:53

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмэйн IV” наадам энэ сарын 6-9-ний өдөр амжилттай боллоо.

Олон угсаатны өлгий нутаг Ховд аймагт болсон “Олон улсын Хөөмэйн IV” наадамд 6 орны нийт 46 хөөмэйч оролцож 3 төрлөөр өрсөлдөн шилдгээ тодруулав. Хүүхдийн, гоцлол, хамтлаг гэсэн төрлөөр өрсөлдсөн бөгөөд хүүхдийн ангилалд 11 хөөмэйч, насанд хүрэгчдийн ангилалд 24 хөөмэйч оролцов. Наадмын үеэр Монгол хөөмэйн өлгий нутаг Чандмань суманд “Монгол хөөмийн хөгжил” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болж 9 илтгэл хэлэлцсэн байна.

“Олон улсын Хөөмэйн IV” наадмын шүүгчээр ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач А.Цэдэн-Иш, нэрт хөөмэйч, МУГЖ Н.Сэнгэдорж, Ховд аймгийн Хөгжим драмын театрын найрал дууны удирдаач Х.Эрхэмбаяр нар ажиллав. 

Хөөмийн наадмын “Хүүхэд”-ийн төрөлд:

Б.Алтаншагай \Чандмань сумын 12-р ангийн сурагч\ Тэргүүн дээд шагнал, Б.Батцоож Тэргүүн байр, Сат Херил Радинкович \ОХУ-ын Тува улс\ дэд байр, Э.Жамбалдорж, М.Түвшинцэнгэл тусгай байр, 

Хөөмийн наадмын “Гоцлол” төрөлд Кошкендэй Игорь Михайлович \ОХУ-ын Тува улс\ тэргүүн дээд шагнал, М.Саруултөгс тэргүүн байр, Мөнхгал \БНХАУ-ын ӨМӨЗО\ дэд байр, Д.Басан /Увс/, Ч.Баатарсүрэн /Ховд/  тусгай байр, 

Хөөмийн наадмын “Хамтлаг” төрөлд "Нүүдэлчин хамтлаг" \УБ хот ХБК\ тэргүүн байр, "Жангар" хамтлаг \Ховд аймгийн ХДТ-ын дэргэдэх\ дэд байр, Шаанак хамтлаг \ОХУ-ын Тува улс\ гутгаар байр тус тус эзэллээ. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ