“Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-11-25 19:50:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим иргэдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа өнөөдөр гардуулан өглөө.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын ажилтан П.Баярмагнай, С.Алтанхуяг, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ж.Нямцэцэг, Ө.Отгон-Эрдэнэ энэхүү хүндэт шагналын эзэд боллоо. П.Баярмагнай нь улсад 38 жил ажилласнаас Сүхбаатар сумын ТҮК-д 16 жил, С.Алтанхуяг нь улсад 30 жил ажилласнаас Сүхбаатар ТҮК-д 15 жил ажиллажээ. Мөн Ж.Нямцэцэг нь аймгийн БОАЖГ-т 13 жил, Ө.Отгон-Эрдэнэ нь тус салбарт 12 жил амжилт бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөрөө ийн үнэлүүлжээ. 

Холбоотой мэдээ