Хүүхдүүд аюулгүй, айдасгүй амьдрахад нь гүүр болохыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Хэрсүү гурвалжин” хамтын
шийдэл нөлөөллийн үйл ажиллагаа өрнөж
байна. Энэхүү ажлыг Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын
хөгжлийн газраас аймгийн Цагдаагийн
байгууллагатай хамтран явуулж байна.
“Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн үйл ажиллагаа нь хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэл болон хүүхдийн эрхийн зөрчил, мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэн ажиллах аж. Дэлхий даяар тархаад буй ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүчирхийлэл үйлдэгч, хохирогч нар хамт тусгаарлагдаж, мэдээлэх боломжгүй далд хэлбэрт орж байгаа нь тэдэнд туслах боломжуудаас холдуулж, хаалганы цаадах хүчирхийллийг нэмэгдүүлж байгаа аж.
Иймээс “Худгийн ус түгээгч - хүнсний дэлгүүрийн худалдагч -хөрш” гэсэн
гурвалсан холбоогоор дамжуулан далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх,
урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. “Хэрсүү гурвалжин” эрх нь
зөрчигдөж байгаа, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн талаарх мэдээллийг 108, 107, 102 дугааруудад
мэдээлж, хүүхдийн аюулгүй, айдасгүй амьдрах гүүр нь болохыг уриалж байна.