ӨНӨӨДӨР: "Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-10-25 07:16:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Төрийн ордны гадна Иргэн С.Урансувдмаа суулт зарлана. Утас: 99007251

10.00 цагт ГХЯ-нд “Монгол Улс, Нэгдсэн үндэстний байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Төв шуудангийн урд НМХГ, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын албанаас явган хүний зам хаасан барилгын компанид шаардлага хүргүүлж, явган хүний замыг чөлөөлнө.

11.00 цагт МҮХАҮТ-д "Нүүрсний жишиг үнэ ба АМНАТ" хэлэлцүүлэг болно.

11 цагт АТГ-т ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг хууль бусаар авсан талаар болон Аса циркийн нөхцөл байдлын талаар иргэд мэдээлэл хийж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ.

11.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяны талаар мэдээлнэ. Утас:99088881, 99107367


Төрийн ордон

10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.
16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо хуралдана.
18.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ