Үр тариа хураалт 27,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-01 11:02:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр одоогийн байдлаар 11,6 мянган га талбайгаас 20,3 мянган тонн үр тариа хураагаад байна. Үр тариа хураалт 27,6 хувь байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Нэгж талбайгаас 17,5 центнер ургац авч байгаа аж.

- Ургацын урьдчилсан балансаар үр тариа 60,4 мянган тонн, үүнээс улаанбуудай 58,9 мянган тонныг хураан нэг га-гаас 14,5 центнер ургац авах тооцоо гаргасан. Энэ намар хэдийгээр ургацын болц 10-15 хоногоор оройтож, цаг агаарын байдал тааламжгүй хүнд нөхцөл нөлөөлж байгаа ч манай тариаланч, ногоочид ургацаа амжилттай хурааж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын агрономич О.Гантулга ярилаа.

Холбоотой мэдээ