Улиастайн уурын зуухнууд 1000 орчим тонн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-03 13:56:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн төв, Улиастай сумд үйл ажиллагаа явуулж байгаа 20 халаалтын зуухнууд жилд дунджаар 14000 тонн нүүрс татан авалт хийдэг. Одоогоор эдгээр уурын зуухнууд 1000 орчим тонны нүүрсний нөөцтэй байна. Нүүрс татан авалт 9 сарын эхээр хийгдэх төлөвлөгөөтэй байна. Уурын зуухнуудын барилгын гадна дотор тал,  дулаан дамжуулах гадна шугам сүлжээнд хийгдэх засвар үйлчилгээ,  нүүрсний үнсийг ачуулах ажил 80-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Илчит наран халаалтын зуух өөрийн барилга, шугам сүлжээ, тогоогоо бүрэн солих ажлыг хийж байгаа. 9 сарын 15-ны дотор халаалтын зуухнууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах төлөвлөгөөтэй байна гэв.

 

Холбоотой мэдээ