Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 24, АН 17 суудалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-30 11:44:07

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид 24 суудал, Ардчилсан намаас нэр дэвшигчид 17 суудал авсан урьдчилсан мэдээ гараад байна.

Ховд аймгийн ИТХ нийт 41 мандаттай юм. Жаргалант сумын Цамбагарав багт  нэр дэвшигч   Бат -Эрдэнэ, Батсайхан нарын санал тэнцсэн учир сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна.

Харин УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, УИХ-ын намын бүлгийн дарга С.Бямбацогт, 36 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, Кондитер Улаанбаатар ХХК-ны ерөнхий захирал, Ховд Торгон нутаг сангийн ерөнхийлөгч, Торгон нутаг төрийн бус байгууллагын тэргүүн  О.Батнасан, 34 дүгээр тойргоос АН-аас нэр дэвшигч, Ховддоо сайхан амьдарья сангийн тэргүүн Б.Пүрэвдорж нар УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ