"Уураар биш ухаанаар шийдье" нөлөөллийн аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-16 17:25:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас "Уураар биш ухаанаар шийдье" нөлөөллийн аяныг эхлүүллээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрх арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна. Тус Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Цолмон "Яагаад энэ нөлөөллийн аянг зохион байгуулах болсон бэ гэхээр, аймгийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 70-80 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байдаг. Тиймээс төрийн болон төрийн бүс байгууллагууд, нийт иргэдийг уг аянд нэгдэхийг уриалж байна" гэлээ.

Энэхүү аянг нэг сарын хугацаатайгаар Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх салбар зөвлөл болон аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ