Алба хаагчид 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн амралтын өдрүүдэд /07.09-19/ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, үер усны болон зам тээврийн нийт 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалж, аюулгүй байдлыг нь ханган ажиллалаа.
Усны
ослоор хөдөө орон нутагт 23 хүн,
нийслэлд 6 хүн нийт 29 хүн (үүнээс 6
хүүхэд) амь насаа алдсан, Сэлэнгэ
аймгийн Мандал суманд 2 иргэн зам тээврийн ослоор нас барж, гал түймрийн улмаас
1 иргэн түлэгдэж гэмтсэн.
Мөн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас Архангай
аймгийн Батцэнгэл суманд 5 гэр, 2 автомашин, 1 мотоцикль, 4438 мал, Ихтамир
суманд 1 гэр, 381 мал, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 2, Бүрд суманд 2,
Хайрхандулаан суманд 1 гэр, Бат-Өлзий суманд 4 өрх айлын 208 мал, Хөвсгөл
аймгийн Бүрэнтогтох суманд 2, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2, Өмнөдэлгэр суманд
1, Хэрлэн суманд 4 гэр, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 29 гэр, 13 байшингийн
дээвэр хүчтэй салхи шуурганд нурж, уруйн үерт урссан байна