Аудитаар 73.5 сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-29 17:53:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжин хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ.

- Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжин хэрэгжиж үлийн цагаан оготнотой тэмцэх, үржлийн малд үзлэг ангилалт хийх гэсэн хоёр төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хяналтын байдалд аудит хийлээ.

Аудитаар 73.5 сая төгрөгийн зөрчил илэрснээс зориулалт бусаар зарцуулсан хоёр зөрчилд 1.5 сая төгрөгийн акт. Хийсэн ажлын гүйцэтгэл нотлох баримтаар бүрэн дэмжигдээгүйтэй холбоотой 21.7 сая төгрөгийн зөрчилд гурван албан шаардлага хүргүүлээд байна. Аймгийн ХХААГ-т гүйцэтгэсэн ажлын тайланг дутуу нэгтгүүлсэн, хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн зэрэгтэй холбоотой 37.5 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгсөн. Мөн ашиглангийн шинжтэй 7,6 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэл тайлагналд аймгийн ХХААГ-аас тавих хяналт хангалтгүй байна гэж дүгнэлээ.

Төрийн аудитын тухай хуулийн 6.3.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжин хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудитыг дөрөвдүгээр сарын 26-наас зургаадугаар сарын 26-ны хооронд хийсэн. Дүн мэдээллийг шалгагдагч байгууллагад танилцуулж, санал тайлбар авах аудитын төгсгөлийн уулзалтыг зохион байгууллаа гэж Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ