Цэвэр усны өргөлтийн хоногт 1000 тн ус ард иргэдэд хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-21 11:20:13

Ховд аймагт шинээр баригдсан Цэвэр усны өргөлтийн 2 дугаар станц  цагт 45 тонн, хоногт 1000 тонн усыг ард иргэдэд хүргэж байна.

Цэвэр усны өргөлтийн станц нь 500 м куб багтаамжтай 2 ширхэг ус нөөцлөх сав, цэвэр усны 17.4 км шугам, бохир усны 6.5 км шугамтай юм. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүчит чулуут ХХК уг өргөтгөлийн барилгыг барьж, гүйцэтгэл нь 80 хувьтай, тоног төхөөрөмжийн угсралт, шугам шүлжээний ажил хийгдэж байна.

Тус станц нь шинэ дулааны станц болон шинээр баригдах 1000 айл, 480 айл зэрэг шинэ төлөвлөлтийн бүс, талын хашааны айл өрх, хотын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилготой ажээ.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ