Өнөөдөр "Олон улсын орчуулагчдын өдөр"

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-09-30 12:03:31

ПАРИС. /fit-ift/. Орчуулагчдыг ивээгч гэгээнтэн гэгддэг, Библи судрыг латин хэлнээ хөрвүүлсэн орчуулагч, гэгээн Иеронимийн таалал төгссөн өдөр буюу есдүгээр сарын 30-нийг “Олон улсын орчуулагчдын өдөр” болгон тэмдэглэж иржээ.

Олон улсын орчуулагчдын холбоо байгуулагдсан 1953 оноос хойш “Олон улсын орчуулагчдын өдөр”-ийг тэмдэглэх санаачилгыг дэвшүүлсэн байна. Улмаар 1991 онд тус холбоо дэлхийн улс орнууд дахь орчуулагчийн мэргэжлийг дэмжиж, дэлхийн орчуулагчдын эв санааны нэгдлийг харуулах зорилгоор уг санаачилгыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

Ингэснээр даяаршлын эрин үед улам бүр эрэлт хэрэгцээтэй болж буй орчуулагчийн мэргэжлийн онцлогийг харуулах боломжийг нээж өгсөн юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд