Үзэсгэлэн худалдааны үеэр 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 11:58:36

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан тайлан үзэсгэлэн худалдаанд 24 сумын 160 гаруй төрийн байгууллага 33 компани 23 хоршоо, 11 бүлэг нөхөрлөл, 152 иргэний давхардсан тоогоор 1280 нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Үзэсгэлэнгийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 18 сумын 15 нэр төрлийн 41 аж ахуйн нэгж иргэний 77 дээж авч хий нян судлал ургамал хорио цээрийн лабораторид үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулса бол аймгийн Стандартчлал хэмжилзүйн төвөөс 5 аж ахуйн нэгжид бүтээгдэхүүний чанарын тохирлын гэрчилгээг үнэ төлбөргүй олгожээ. Мөн энэ үеэр шилдэг 10 номинацаар 12 бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулсан ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд