Булганы ИТХ-д 12 бие даагч дэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 12:49:23

Булган аймгийн ИТХ-ын сонгуульд МАН, Ардчилсан намаас 66, бие даан 12 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. 

Булган аймгийн ИТХ-ын сонгууль  21 тойрог 33 мандаттай.

Булган сумын 1 - р багийн иргэд Спортын дунд сургууль дээр, 2 - р баг Булганхангай МСҮТ дээр, 3 - р баг 1 - р 12 жилийн дунд сургуулийн бага сургуулийн зааланд, 4 - р баг ХАА - н МСҮТ - д, 5 - р баг Соёлын ордонд, 6 - р баг Эрдмийн өргөө цогцолбор сургууль дээр саналаа өгөх юм байна. Булган сумын санал авах байруудад нийт 42 албан хаагч ажиллаж байна.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ