Халдвартын эмнэлгийн их засвар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-20 09:37:48

Ховд аймгийн Халдвартын эмнэлгийн барилгад их засвар хийж эхэллээ.

Засварын ажлыг хийх тендэрт тус аймгийн Буянтын боргио ХХК, Элктроинстелэйшнь ХХК, Ховдын Хаш өргөө ХХК-ууд өрсөлдөж, Ховдын хаш өргөө компани  шалгарсан байна.

А.Пүрэвдорж захиралтай Хаш өргөө компани тус эмнэлгийн их засварын ажлыг энэ оны 6 сарын 15-наас ирэх 9 сарын 15-ныг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.

Эрчим хүчний үр ашиг төсөл, Эрүүл Мэндийн яам, Ховд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хамтарсан хөрөнгө оруулалтаар энэ засварыг хийж байгаа юм.

Ховд аймгийн Халдвартын эмнэлэг 1987 оны үед ашиглалтад орсон. Түүнээс хойш ашиглалтын хугацаанд тус барилгын нэг давхар мөөгөнцөртөж, хана тааз нь нурж, өвлийн улиралд маш хүйтэн, өвчтэн хэвтэж эмчлүүлэх боломжгүй болсон юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ