Энэ жилийн тариалалт 608,8 га-гаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-20 09:31:40

Ховд аймгийн хэмжээнд 6 сарын 1 байдлаар  1533.9 га-д хийгдсэний дотор үр тариа 110.9, төмс 578.5, тэжээлийн ургамал 316, хүнсний ногоо 528.5 га-д тус тус тариалалт хийгдээд байна.

Тариалалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аймгийн дүнгээр 608.8 га-гаар, бүх төрөлдөө 63.4-239.2 га-гаар тус тус нэмэгджээ.

Энэ жил сум хөгжүүлэх сан болон бусад дэмжлэг сангаас тариаланчдаа дэмжиж Жаргалант, Буянт, Дарви, Үенч, Ховд сумд тариалалт 39.2-405.6 га-гаар тариалалтаа нэмэгдүүлсэн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ