Онгон суманд дахин найман тохиолдол батлагдаж, 11 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-24 16:55:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 24-ний 12.00 цагийн байдлаар тус аймагт коронавирусний халдварын тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 151 боллоо. Дээрх тохиолдол нь бүгд Онгон суманд батлагдсан бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын харьцагч байжээ.

Харин сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 74 боллоо. Одоогоор АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 68, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ