Шинээр 14 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-16 14:48:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Шуурхай штабаас өгсөн 12.00 цагийн мэдээгээр тус аймагт коронавиурсний халдварын 14 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 108 боллоо. Ингэснээр Баруун-Урт суманд долоо, Мөнххаанд 72, Сүхбаатарт 20, Уулбаянд найм, Эрдэнэцагаанд нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Тус аймагт Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэнцагаан гэсэн суманд өвчний гурван голомт байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзэж байна. Мөн өвчлөл нэмэгдэхийн хэрээр хүндэвтэр болон хүнд өвчтөний хувь нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Одоогоор дахин 454 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. 

Холбоотой мэдээ