Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-16 10:35:27

Мерси Кор байгууллагаас "Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь төсөл - 2" төслийн хүрээнд малчид Цаг агаарын урьдчилсан мэдээгээ гар утсаараа хүлээн авах боломж бүрдлээ.

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумын малчид болон иргэд гар утсандаа цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авахын тулд 98018000 дугаарт өөрийн авахыг хүсэж буй сум, багийнхаа бүсчлэлийн кодыг хийж зай аваад 1 эсвэл 2 гэж бичиж мессеж илгээнэ. 
Бас  1-3 хоногийн цаг агаарын мэдээг авахдаа БҮСЧЛЭЛИЙН КОД+ЗАЙ АВААД+1, 4-6 хоногийн цаг агаарын мэдээг авахдаа БҮСЧЛЭЛИЙН КОД+ЗАЙ АВААД+2 гэж бичээд мэдээлэл авах боломжтой ажээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ