Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол хоёроор нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-25 13:13:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт коронавируст халдвар өнгөрсөн шөнө Мөрөн сумын шинэ голомтоос дахин 2 нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 21 боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр халдвар илэрсэн иргэнтэй хамт Улаанбаатар хотоос ирсэн 1 иргэн, тухайн иргэдийн Мөрөн суманд ирсэн айлын 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна. Харин Цэцэрлэг сумын ойрын болон дам хавьтлуудаас халдвар илрээгүй байна.  Мөрөн суманд  халдвар илэрсэн 4 иргэний ойрын хавтал 25, дам хавьтал 92 хүн бүртгэгдсэн бөгөөд 3 дугаар сарын 27-ны дотор PCR шинжилгээг хийж дуусгахаар ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ