Өвөрхангайн ихэнх нутгаар салхитай, хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Одоогоор Өвөрхангай аймагт шуурганы эрч буурсан ч салхитай, хүйтэн
хэвээр байна. Салхи шөнөдөө ихэнх нутгаар 8-13 м/с, 11-16 градус хүйтэн байна
хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Маргааш
солигдмол үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 7-12 м/с, өдөртөө 2-4
градус, шөнөдөө 12-14 градус хүйтэн байна. Энэ сарын 18-нд хүйтэрч, ихэнх
нутгаар цас орох ба 19-нд салхины хурд ширүүсч 6-11 м/с, цасан болон шороон
шуурга шуурахыг анхаарууллаа.