Хүчтэй салхины улмаас цахилгааны шугамд гэмтэл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-14 17:32:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн нийт нутгаар шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ..Үдээс хойш салхины хурд ширүүсч, Баруунбаян-Улаан, Төгрөг, Сант, Баянгол, Гучин-Ус сумын нутгаар 28-34 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Хүчтэй салхи шуурганы үеэр Хархорин сум дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн эрчим хүчийг тодорхойгүй хугацаанд хязгаарлаад байна. Гэмтлийг түргэн шуурхай олж тогтоон засварлахаар Хархорин, Булган аймгаас гурван бригад ажиллаж байгаа юм.

Салхины хурд 20.00 цагийн орчимд багасч тогтворжих төлөвтэй байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд иргэд салхи шуурганы аюултай нөхцөл байдлын үед гэрээсээ гарахгүй, хол ойрын замд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна


Холбоотой мэдээ