Архив, албан хэргийн ажилтнуудын зөвлөлгөөний үеэр баримтын үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-09 12:51:16

Говь-Алтай аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн хэлтэс, Архивын тасгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын зөвлөлгөөнийг саяхан зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд сумын төсвийн байгууллага, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, бусад төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн 165 ажилтан  оролцсон байна. Зөвлөлгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Д.Батсайхан нээж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт, улсын үзлэгийн дүн, анхаарах асуудал, архивын баримт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцааны нотлох баримт болох нь, хяналт шалгалтын зорилго, үр дүн, албан хэргийн харилцаа, соёл, захирамжлалын баримт бичгийн эрх зүйн үндэслэл, найруулга зүй, зөв бичгийн дүрэм, архивын баримтын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлуудаар холбогдох байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд сургалт хийлээ. Энэ үеэр сумын төсвийн байгууллагууд архивын баримтын үзэсгэлэн гаргаж сурталчиллаа. Шарга сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэ, Чандмань сумын Соёлын төв зэрэг байгууллагууд үзэсгэлэнд идэвхтэй оролцлоо.

Цаашид архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд ур чадварын уралдаан зарлан дүгнэх. байгууллагаас зохион байгуулсан ажил, түүхт болон тэмдэглэлт үйл явдлыг тусгай төрлийн баримтаар /кино, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг/ бүрдүүлэн хадгалах, ашиглах, архивын баримтын үзэсгэлэнд хамруулах баримтын төрлийг нэмэгдүүлэх, өргөн хүрээтэй болгох, иргэдэд сурталчлан таниулах ажлыг өргөжүүлэх, бүх байгууллагуудыг хамруулж байх зорилтыг дэвшүүлсэн байна.

                                                                                            Говь-Алтай Ш.Цоодол

Холбоотой мэдээ