Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 13:10:14

Баянхонгор аймгийн “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” буюу аймгийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Эх үрсийн баяраар нээлтээ хийсэн эл цэцэрлэгт хүрээлэн хиймэл нуур, хүрхрээ, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн цогцолбор болж байгаа бөгөөд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх гол газар болох аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Их Модун” ХХК хариуцаж байгаа.

Нийт дөрвөн га газар хамарч буй хүрээлэнгийн 11 мянган ам.метр талбай нь хиймэл нуур аж. Цаашлаад хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар өргөтгөх бөгөөд энэ ажилд албан байгууллагуудыг татан оролцуулах юм байна.

“Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ирэх сарын дундуур дуусна. Хөрөнгө оруулалт нь жаахан саатсанаас үүссэн хүндрэл байсан ч ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн “Их Модун” ХХК-ийн менежер Я.Даваадорж хэлсэн. Баянхонгор аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, аймгийн төвдөө 6.4 га газрыг жил гаруйн хугацаанд Олон нийтийн амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн бий болгож хэрэгжүүлжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ