800 гаруй иргэн автомашингүй өдөрт нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-05 22:40:38

Хөвсгөл аймагт “Идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд” 10000 алхам, автомашингүй өдрийн үйл ажиллагааг 7 дахь жилдээ зохион байгуулж 50 орчим байгууллагын 800 гаруй иргэд, албан хаагч оролцлоо.

Энэ үеэр ажлын байран дээрх 10 дасгалыг тогтмол хийх, ажил гэрийнхээ хооронд аль болох автомашин хэрэглэлгүй явган алхаж өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө орууллалт хийхийг уриалж байв. Тус аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл, таргалалт нэлээд нэмэгдэж байгаа нь хөдөлгөөн дутагдсантай холбоотой гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав.

Автомашингүй өдрийн арга хэмжээнд оролцож буй иргэдийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдсэн нь иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарч байгаагийн нэг хэлбэр гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ